Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэд саналаа өгөх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-15 15:55:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын албан ёсны http://forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн сайтад Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг бүрэн эхээр нь нийтэлжээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн УИХ-ын даргын энэ оны 78 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, М.Батчимэг, Ж.Бямбадорж, С.Оюун, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, академич, доктор Г.Чулуунбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн боловсруулсан тус төслийг энэ сарын 5-наас есдүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлнэ.
 
Иргэд төсөлтэй танилцаж http://forum.parliament.mn хуудаст бүртгүүлснээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарh саналаа цахимаар өгөх боломжтой. 
 
Б.Туул
Холбоотой мэдээ