Солонгосын Хөдөлмөрийн намын их хурал 1980 оноос хойш анх удаа болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-30 15:19:07

ТОКИО. /TASS/. Умард Солонгосын эрх баригчид Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлыг 2016 оны тавдугаар сард зохион байгуулах гэж байна. Тус намын их хурал 1980 оноос хойш анх удаа болох гэж байгаа нь энэ юм. Энэ тухай Японы “Kyodo” агентлаг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээллийг иш татан уламжилжээ.

"Цэцэглэн хөгжиж буй социалист улс орныг цогцлоон байгуулах" зорилгоор Солонгосын Хөдөлмөрийн намын долдугаар их хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг тус намын Улс төрийн товчоо гаргасныг онцлон тэмдэглэж байна. Энэ сард Умард Солонгост үндэсний баяр болох Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээ болсон билээ.

Хамгийн сүүлд 1980 онд намын их хурал болсон бөгөөд Ким Ир Сен хүү Ким Жөн Ирээ залгамжлагчаараа албан ёсоор зарлахын тулд зарлан хуралдуулж байв.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ