Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга Баян-Өлгийд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-14 12:52:25
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод ажиллаж байна.

Түүнийг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Пүрэвдорж, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Асашёорюү Д.Дагвадорж, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр зэрэг албаны хүмүүс дагалдаж явна.

Тэрээр өглөө АН-ын гишүүд, дэмжигчидтэй хамт хотын гудамжаар гүйж, өглөөний дасгал хийжээ. Одоо аймгийн Хөгжимт Драмын Театрт иргэдтэй уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга уулзалтын дараа Увс аймаг руу мордоно.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ