Энэ онд 10 гаруй дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-06-13 21:58:05
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймагт 2009 оноос хойших хугацаанд ИТХ-аас баталсан 6 дэд хөтөлбөрийн хэрэгжилт дуусч, 4 дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн сунгаж, хугацаа нь дуусаагүй 5 дэд хөтөлбөрийг энэ онд  хэрэгжүүлж байна.
Тодруулбал аймгийн ИТХ-аас 2009 онд баталсан “Өвөрхангай аймгийн бэлчээр ашиглалтын менежментийг сайжруулах хөтөлбөр”, 2012 онд баталсан “Хүмүүнлэгийн хөтөлбөр”, “Өвөрхангай аймагт аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Эрүүл сум, баг, өрх бий болгох дэд хөтөлбөр”, 2013 онд баталсан “Өсвөр үеийнхэн- Ирээдүйн эцэг эх” хөтөлбөр, 2014 онд баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгох дунд хугацааны хөтөлбөр”-үүд 2016 онд дуусгавар болжээ.
2012 онд баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамгаалах хөтөлбөр”, “Бүтээлч багш” хөтөлбөр, “Шатар” хөтөлбөр,  “Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөрүүд 2016 онд дуусгавар болсон ч 2020-2021 он хүртэл сунгаад байна.
Мөн 2013-2018 он хүртэл “Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр”, 2014-2017 он хүртэл “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр, 2014-2018 он хүртэл “Иргэний боловсрол”, 2015-2020 он хүртэл “Аймгийн Хөгжимт драмын театрын хөгжлийн хөтөлбөр”, “Стандарттай Өвөрхангай” хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ