Арвайхээрт 35 мянган цэцгийн мандал байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-06-12 14:24:04
Өвөрхангай /МОНЦАМЭ/  Энэ зун Арвайхээр хотын хэмжээнд 6000 гаруй мод, бут, 35 мянган цэцэг шинээр ургана. “Бүх нийтээр мод тарих өдрүүд”-ийн хүрээнд аймгийн хэмжээгээр нийт 163 аж ахуйн нэгж, байгууллага, 2358 иргэн оролцож 10386 ширхэг мод, 15906 ширхэг бут сөөг буюу нийт 26292 ширхэг мод бут тарьсан байна. 
Үүнээс Арвайхээр хотын хэмжээнд 59 аж ахуйн нэгж, байгууллага, 784 иргэн 3373 мод, 3000 ширхэг бут сөөгийг тарьжээ. Мөн тус хотын түүхт 290 жилийн ойг угтаж 35 мянган цэцгийн мандал байгуулахаас одоогоор 15 мянга орчим цэцгийг суулгаад байгаа юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ