"Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-06-12 14:14:51
Өвөрхангай /МОНЦАМЭ/ "Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх талаар аргазүйн зөвлөгөө өгөх сургалт боллоо.
Аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ, ЭМНДХ, "Илдэн гүн хошуу" ХХК зэрэг байгууллагуудаас хамтран зохион байгуулсан уг сургалтанд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, эмч, дотрын эмч, лабораторийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан зэрэг 70 гаруй хүн хамрагдсан юм.
Сургалтаар зорилтот насны иргэдийн В,С вирүсийг илрүүлэх, сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, бүртгэл маягтыг хөтлөх зэрэг үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар ойлголт, мэдээлэл өглөө.
Мөн тус хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн аймаг, сум, дүүргийг шалгаруулж, урамшуулах тухай ЭМЯ-аас зарласан болзол уралдааны тухай мэдээлж, орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ