Бээжин хотод сонгуулийн ирц 50 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2017-06-11 10:05:48
Бээжин/МОНЦАМЭ/ Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн БНХАУ-ын Бээжин хот дахь салбар комиссын сонгогчдын санал хураалт энэ сарын 10-11-ний өдрүүдэд 07-22.00 цагийн хооронд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны байранд явагдаж байна.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.10 дахь хэсгийн дагуу Бээжин хот дахь салбар комиссын байранд санал өгөхөөр 179 иргэн бүртгүүлснээс эхний өдрийн байдлаар ирц 50 хувьтай байна хэмээн  Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Иргэд санал өгөхдөө иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорттай ирж саналаа өгөх бөгөөд сонгуульдаа идэвхтэй оролцохыг ЭСЯ-наас уриалав.
 
/Бээжин хот/ А.Анхбаяр
Холбоотой мэдээ