Гадаадад байгаа монгол иргэд тав дахь Ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгч эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2017-06-10 12:36:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн  санал хураалт өнөөдөр  гадаадад эхэллээ.

Гадаад улсад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажиллаж байгаа бөгөөд 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна.

Өнөөдөр, маргааш тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цаг хүртэлх хугацаанд иргэд саналаа өгөх юм. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын мэдээлснээр гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэж, санал авах байр болон сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ