Утсаар чагнахыг зогсоохгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-30 13:12:56

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн утаснаас мэдээлэл цуглуулах ажиллагааг үргэлжлүүлэх шүүхийн шийдвэр гарав.

Шинэ протоколд шилжих Конгрессоос заасан үеийг дуустал Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажиглалтын хөтөлбөрийн утаснаас мэдээлэл цуглуулах ажиллагаа үргэлжилнэ хэмээн АНУ-ын хоёрдугаар шатны Давж заалдах шатны шүүхийн тогтоол гарчээ.

Америкийн иргэний эрх чөлөөний холбоо зэрэг хүний эрхийн бүлгүүд үндэсний аюулгүй байдлын агентлагийн уг хөтөлбөрийг нэн даруй зогсоох хүсэлтийг шүүхэд тавих санаачилгыг гаргажээ.

Үндэсний аюулгүй байдлын агентлаг иргэдийн утсыг чагнах, бүртгэлийг цуглуулах, хадгалах эрхтэй гэсэн заалтад есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Жорж Буш  2001 онд гарын үсэг зурсан нь энэ оны зургадугаар сарын 1-нд хүчингүй болсон билээ.

                                                                                                                                 Х.Аминаа

 

Холбоотой мэдээ