Нийгмийн ажилтнууд мэдлэгээ дээшлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-09 13:22:27
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ талаар тус газрын Халамжийн хэлтсийн дарга Х.Бауыржан мэдээлэв.
Нийгмийн халамжийн тухай хуульд нийгмийн ажилтнуудад тухайн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, ажил үйлчилгээ явуулах эрх авсан байх шаардлага тавьдаг аж. Ард иргэдтэй хамгийн ойр байж,  өдөр тутам нүүр тулж ажиллаж, зорилтод бүлгүүдэд халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүрэг хүлээдэг нийгмийн ажилтнуудын мэдлэг чадварыг  дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор дээрх санамж бичгийг байгуулсан байна.
Санамж бичгийн хүрээнд ШУТИС тус аймгийн нийгмийн ажилтнуудад бага зардлаар 20 цагийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулах бөгөөд энэ сарын 6-наас 7-ны өдөр аймгийн төв болон хөдөөгийн сумдын 27 ажилтныг эхний удаа сургалтад хамруулж сертификат олгожээ. Хамтран ажиллах санамж бичиг 2020 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. 
 
Ө.Нурболат 
Холбоотой мэдээ