Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдад нэр дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Г.Чулуунбаатарын нэрийг дэвшүүллээ.
Энэхүү саналыг Ерөнхий сайд үдэд УИХ-д өргөн барив. Г.Чулуунбаатар нь ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн албыг хашдаг.
Түүнийг томилох эсэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.
Б.Туул