Киев дэх АНУ-ын элчин сайдын яамны нутаг дэвсгэрт дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-08 13:55:06
КИЕВ./TASS/. Украины нийслэл дэх АНУ-ын Элчин сайдын яамны нутаг дэвсгэрт дэлбэрэлт болсон тухай пүрэв гарагт Киевийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Оксана Блищик мэдээлжээ.
“АНУ-ын Элчин сайдын яамны нутаг дэвсгэрт дэлбэрэлт боллоо, одоогийн байдлаар уг дэлбэрэлтийг террорист халдлага гэж үзэж байгаа. Дэлбэрэлтэд өртсөн хүн байхгүй” хэмээн тэр “Facebook” хуудсандаа бичжээ.

Киевийн төв дүүрэгт байрладаг дипломат төлөөлөгчийн газрын нутаг дэвсгэр дээр дэлбэрэлт болсон тухай мэдээ цагдаагийн жижүүрт шөнийн 00:05 цагт ирсэн гэдгийг Цагдаагийн газрын хэвлэлийн алба баталжээ. “Хэргийн газрын үзлэгээр үл мэдэх этгээд дипломат төлөөлөгчийн газрын нутаг дэвсгэр рүү ямар нь үл мэдэгдэх дэлбэрэх төхөөрөмж шидсэн нь тодорхой болсон” гэж цагдаагийнхан тайлбарлажээ.
Одоогийн байдлаар хэргийн газарт мөрдөн байцаагчид ажиллаж байгаа аж.
О.Барс 


Холбоотой мэдээ