Польшид Оросоос нууц дуудлага иржээ

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-10-30 10:23:31

ВАРШАВ. /Sputnik/. Польшийн үүрэн телефоны нэг компанийн хэрэглэгч болох цэргийн ажилтнууд Оросоос нууцлаг дуудлага авсан хэргийг тус улсын тусгай албаныхан мөрдөн шалгаж байна.

Польш улсын 10 мянган цэрэг, цэргийн ажилтнууд руу Оросоос хэн нэгэн залгасан байна гэж Батлан хамгаалах яамнаас “Nasz Dziennik”сонинд мэдээлжээ.

Эргэн залгасан хэрэглэгчид мөнгө төлөх зориулалтай Оросын нэгэн үүрэн телефоны  компанитай уг дуудлагууд холбогдсон байна. Уг хэрэг явдал нь худалдааны залилан мэт харагдаж буй ч Польшийн Тагнуулын газар үүнийг үндэсний аюулгүй байдалтай холбон үзэж байна.

“Иймэрхүү дуудлагыг цэргийн байгууллагатай холбоогүй зарим хэрэглэгч ч авсан.  Бүх утас нь “Полкомтел” компанийн “Plus” сүлжээний хэрэглэгчдийнх байна” гэж “Nasz Dziennik” сонин бичжээ. Эргүүлэн залгасан хэрэглэгчид их нэгж үрсэн байх магадлалтай байна.

Польш улсад үүрэн утасны олон компани үйл ажиллагаа явуулдаг ч тэдгээрийн нэг нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах залилангийн золиос боллоо.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ