Дэлхийн банкны санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит 27 дугаар хуралдаан өнөөдөр 15.00 цагаас товлогдож, 9 асуудал хэлэлцэхээр болжээ.
Хуралдаанаар Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай болон Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай, Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протокол байгуулах тухай хэлэлцэх юм байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний төслийн талаар танилцуулах аж.

Н.Туяа