Чөлөөт бүсийн барилгыг улсын комисс хүлээж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-04 16:34:20
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдаж байгаа чөлөөт бүсийн барилга байгууламжийн ажил дуусч улсын комисс хүлээн авахад бэлэн болжээ.
БНХАУ-ын 58.8 сая долларын хөнгөлөлттэй  зээлээр чөлөөт бүсийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор  дулааны станц, цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто замын бүтээн  байгуулалтыг хийсэн байна. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн хэлснээр  чөлөөт бүсийн барилгын ажлыг энэ сард улсын комисс хүлээн авах аж.
Дулааны станц, ариутгах татуурга, цахилгаан хангамж зэрэг томоохон бүтээн байгуулалтын ашиглалтын асуудлыг чөлөөт  бүс хариуцах бол чөлөөт бүсийн орчимд баригдах суурьшлын бүсийг  сумын ерөнхий төлөвлөлттэй нийцүүлэн  орон нутгаас хариуцаж ажиллахаар болжээ. Чөлөөт  бүсийг улсын комисс хүлээн авснаар  хөрөнгө оруулагчдыг татах, бизнесийн орчин бүрдүүлэх, хилийн бүсэд худалдаа арилжааг  хөгжүүлэх дараагийн шатны ажлыг албаныхан гүйцэтгэнэ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ