Японы гимнастикчид БНХАУ-ын багийг 37 жилийн дараа яллаа

Дэлхийд | Спорт
nyamtulga@montsame.mn
2015-10-29 12:43:24

ГЛАЗГО. /Xinhua/. Дэлхийн спортын гимнастикийн аврага шалгаруулах тэмцээний эцсийн шатанд Японы эрэгтэй баг тамирчид БНХАУ-ыг яллаа.

ДАШТ-нд 2003 оноос хойш зургаан удаан түрүүлсэн БНХАУ-ын баг тамирчид энэ удаа 269.959 оноо авч, гуравдугаар байранд орсон байна.

Сүүлийн дөрвөн удаагийн ДАШТ-нд мөнгөн медаль хүртсэн Японы баг тамирчид энэ удаагийн тэмцээнд 270.818 оноогоор алтан медаль хүртжээ. Харин Их Британийн баг 270.345 оноо авч, мөнгөн медаль хүртэж, олныг гайхшруулсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ