ПАСЕ-гийн гишүүдэд хахууль өгсөн байж магадгүй гэсэн сэжиг таамгийг шалгаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/. Европын Зөвлөлийн Парламентын ассамблейн /ПАСЕ/ зарим гишүүд Азербайжаны эрх баригчдын заавраар ажиллаж байсан байж магадгүй гэсэн сэжиг таамгийг Европын Зөвлөл шалгаж эхэлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааг хүний эрхийн асуудлаар мэргэшсэн, урьд нь шүүгчээр ажиллаж байсан гурван хүн явуулж байна. Тэд ПАСЕ-гийн зарим гишүүд Азербайжаны эрх баригчдаас хахууль авсан эсэхийг шалган тогтоох юм. Учир нь, 2013 онд ПАСЕ-гаас гаргасан шийдвэрт Азербайжаны тал нөлөөлсөн байж болзошгүй гэсэн сэжиг таамаг байдаг ажээ. Тодруулваас, тухайн үед Германы парламентын гишүүн Кристоф Штрассерын бэлтгэсэн Азербайжан дахь хүний эрхийн байдлын талаарх илтгэлийг ПАСЕ авч хэлэлцэхээс татгалзсан байна. Ингэж татгалзсан нь тус байгууллагын нэгэн гишүүнд 2,5 сая долларын хахууль өгсөнтэй холбоотой байж магадгүй гэсэн сэжиг таамаг байдаг аж.
Мөрдөн шалгалтын дүнг энэ оны сүүлчээр танилцуулах бололтой. Харин Азербайжаны тал энэ бүх таамаглалыг эрс няцааж байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард хүний эрхийг хамгаалах European Stability Initiative (ESI) гэдэг байгууллага илтгэлдээ “ПАСЕ-гийн зарим гишүүн Азербайжаны ашиг сонирхлыг лоббидож, үүнийхээ төлөө тус улсын эрх баригчдаас хөлс мөнгө авдаг” гэж дурдсан аж.
Үүний дараа энэ оны 3 дугаар сард Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Турбьёрн ПАСЕ-гийн Ерөнхийлөгч Педро Аграмунт-ад хандан “мөрдөн шалгах ажиллагааг явуулахын тулд хараат бус комиссыг нэн даруй байгуулах”-ыг уриалсан юм. Түүнчлэн хүний эрхийг хамгаалах байгууллагууд энэ асуудлаар ПАСЕ-гийн удирдлагад захидал бичсэн байна.
Азербайжаны сөрөг хүчний гишүүдийг хууль бусаар баривчилж, тэдний эрхийг зөрчиж байгаа явдлыг хүний эрхийг хамгаалах байгууллагууд зэмлэн буруушаадаг бол Азербайжаны эрх баригчид үүнийг үгүйсгэн няцаадаг ажээ.

Х.Сарнай