Москвад болсон хүчтэй шуурганы улмаас 11 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-05-30 11:19:36
МОСКВА./TASS/. Өчигдөр үдээс хойш Оросын зургаан мужид маш хүчтэй салхи хөдөлж, шуурга болсны улмаас 11 хүн амиа алдаж, 140 гаруй хүн гэмтэж бэртэн, 30 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй болоод байна  гэж тус улсын Онцгой байдлын яамны Төвийн бүс нутаг хариуцсан газар өнөөдөр мэдэгдлээ.
 
Даваа гарагийн үдээс хойш Оросын төвийн бүс нутгийн Москва, Тула, Рязань, Калуга, Tверь болон Владимир гэсэн зургаан мужид маш хүчтэй салхи хөдөлж,  шуурга болсны улмаас цахилгааны шугамууд гэмтжээ. Гурван мужид цахилгааны шугамын гэмтлийг одоогоор засаад байгаа аж.

 
Тус яамны мэдэгдсэнээр, Москвагийн цагаар мягмар гарагт шилжих шөнийн 01:00 цагийн байдлаар гурван мужийн 127 хот суурин газарт 9000 гаруй айл өрхийн 30 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй байжээ.
 
Москва хотод шуурганы үеэр 11 хүн амиа алдаж, 140 гаруй хүн гэмтэж бэртсэн нь одоогоор тогтоогдоод байна.
 
Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд тус хотод ийм олон хүний аминд хүрсэн шуурга болж байгаагүй аж.

 Цаг уурчдын мэдэгдсэнээр, салхины хурд 110 км/ц байжээ.


 
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ