Малчид малаа алдсан даруйдаа цагдаад хандах шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 11:00:27

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Т.Болдбаатар хамгийн их гэмт хэрэг зөрчил тэр дундаа малын хулгай ихээхэн гарч буй Бүрэнтогтох сумын Эрчим багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

Энэ үеэр иргэд малаа хулгайд алдаж эзэн холбогдогч нь олдохгүй байгаа хэрэг нэмэгдэж байгаад санаа зовж буйгаа хэлж байв. Аймаг орон нутгийн зүгээс хууль хяналтын байгууллагынхан малын хулгайтай тэмцэхэд ихээхэн анхаарч байгаа боловч малчид малаа алдсан даруйдаа цагдаагийн байгууллагад хандахгүй өөрснөө хайж цаг хугацаа алдсаны дараа хандаж байгаа нь эзэн холбогдогчийг олоход хүндрэлтэй байдаг гэнэ. Мөн өвлийн идэшний цаг ирж буй үед малчид сонор сэрэмжтэй байж хөршийн холбоогоо сайжруулан ажиллавал илүү үр дүнд хүрэх боломжтой ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ