Египетэд христийн шашинтнуудыг тээвэрлэж явсан автобус халдлагад өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-27 07:51:37
КАИР. /Anadolu/. Египетэд өчигдөр зэвсэгт этгээдүүд автобус руу халдсаны улмаас 30-аад хүн амь үрэгджээ. Амь үрэгдсэн хүмүүс нь христийн шашны копт урсгалыг шүтэгчид байжээ.

Энэ хэрэг Египетийн нийслэл Каир хотоос өмнө зүгт 200 орчим км зайтай орших Минья мужид болсон байна.


Тус улсын ЭМЯ-ны мэдэгдсэнээр, уг халдлагын үеэр 28 хүн амь үрэгдэж, 25 хүн шархаджээ.

Хоёр автомашинтай зэвсэгт этгээдүүд автобус руу галлаж байгааг тус улсын төрийн өмчийн телевиз харууллаа.

Халдлагыг хэн, ямар бүлэглэл үйлдсэн нь хараахан тодорхойгүй байна.

Египетэд үүнээс өмнө христийн шашинтнуудыг онилсон халдлага нэг бус удаа болж байсан юм.

Тухайлбал, өнгөрсөн онны 12 дугаар сар болон энэ оны дөрөвдүгээр сард христийн гурван сүм дэлбэрэлтэд өртөж, 70 гаруй хүн амиа алдсан билээ. Эдгээр халдлагын хариуцлагыг лалын босогчдын “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээж байв.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ