Хятадад хахууль авсан цагдаагийн даргыг цаазалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-26 16:52:01
БЭЭЖИН. /Xinhua/. Хээл хахууль авсан, хүний аминд хүрсэн хэргээр цаазын ял сонссон Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны улс төрийн нөлөө бүхий зөвлөх асан Жао Липинийг өчигдөр цаазаар авчээ.

Жао нь 2008-2010 онд Өвөр Монголын Цагдаагийн газрын дарга байхдаа 23 сая юанийн хахууль авч, 2015 онд нэгэн залуу эмэгтэйг хөнөөсөн байна.

Түүнд өнгөрсөн онд цаазын ял оноожээ.

Хятад улсад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 зүйл ангид хамаарах гэмт хэрэг үйлдсэн хүмүүст, тэдгээрийн дотор хар тамхи хууль бусаар наймаалсан хүмүүст ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноодог байна. Сүүлийн жилүүдэд тус улсад авлига авсан хүмүүст цаазын ял оноох нь эрс нэмэгдэж байна.

Г.Доржханд

 

 

 
Холбоотой мэдээ