УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-26 08:46:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэхээр товолжээ.
 
Мөн Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаархи мэдээлэл”-ийг сонсохын зэрэгцээ үдээс хойшхи хуралдаанаар “Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар”-х Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.
Б.Туул 
Холбоотой мэдээ