Улсын эдийн засаг, төсвийн талаарх мэдээллийг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-25 08:51:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай, Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай зэрэг нийт 12 хууль тогтоолын төсөл хэлэлцэхээр болжээ.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдал ямар байгаа талаарх мэдээллийг сонсох юм.
 
Б.Туул
Холбоотой мэдээ