Хэнтий аймгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-24 21:29:15

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын Хууль зүй дотоод хэргийн яам, Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс хамтран орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах зорилготой сургалтыг тус аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгууллаа.

Уг сургалтыг Хууль судлал хөгжлийн төвийн тэргүүн, Удирдлагын академийн багш В.Удвал, Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Алтантуяа нар удирдан явуулжээ. Сургалтад Хэнтий аймгийн сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар, тус аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга мэргэжилтнүүд хамрагдсан аж.

Энэхүү сургалтад хамрагдсанаар Захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал, үйлчлэх хүрээ, түүний үйл ажиллагааны зарчмууд, Захиргааны акт, гэрээ, захиргааны хэм хэмжээний актыг хянан бүртгэх, түүний салбарын сан, улсын нэгдсэн сан, Захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмын талаар ерөнхий ойлголттой болж байгаагаараа ач холбогдолтой байв.

   Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ