Өнөөдөр ихэнх нутгаар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 14:03:23

Өнөөдөр болон маргааш ихэнх нутгаар бороо орно гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Мөн уулархаг нутгаар хур тунадас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна. Маргааш баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 7,8-нд ихэнх нутгаар, 9-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох нь. Салхи 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэх гэнэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө   7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байх урьдчилсан төлөв гарчээ.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд