Х.Баттулгын сонгуулийн штабыг Я.Санжмятав удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-24 16:35:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллахаар болжээ.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдон ажиллаж байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн сайд, Завхан аймгийн Засаг дарга, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, АН-ын Санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга зэрэг төрийн болон улс төрийн албан тушаал хашиж байсан туршлагатай нэгэн юм.

 
Б.Туул
Холбоотой мэдээ