“Мөнгөн цагираг” аялал жуулчлалын маршрутыг нэгдсэн сүлжээнд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 17:36:56

Хөвсгөл аймгийн зүүн сумдыг хамарсан "Мөнгөн цагираг" аялал жуулчлалын маршрутыг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцох, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хамтарсан санал хүргүүлэх зорилгоор  Эрдэнэбулган суманд зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.

Тус зөвлөлгөөнд Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Түнэл сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, Засаг дарга нар оролцох бөгөөд дээрх сумдаас оролцогчид өөрийн сумдын байгаль орчин, соёлын өв, дэд бүтцийн судалгаагаа танилцуулахаас гадна аялал жуулчлал хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, аялал, жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн, эвент арга хэмжээг хэрхэн бий болгох зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргах ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ