Хууль бус алт олборлогчидтой тэмцсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 17:33:38

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Гацуурт”-ын ордонд хууль бусаар алт олборлогч иргэд буюу нинжа нар ажилласаар байна.

Эдгээр хууль бус алт олборлогч иргэдийн үйл ажиллагаанд Мандал сумын Засаг даргын Тамгын газар, сумын Цагдаагийн байгууллагатай хамтран энэ сард гурван удаа хяналт шалгалт хийжээ. Тэд шалгалтынхаа явцад 500 иргэн, 40 гаруй тээврийн хэрэгслийг албадан буулгасан байна. Мөн “Бороо гоульд” ХХК-ийн техникийг ашиглан тэдний явж очдог 7 чиглэлийн замыг хааж, алт ухахдаа хэрэглэдэг 22 ширхэг цахилгаан үүсгүүр, 28 ширхэг газар ухах багаж хэрэгслийг нь хураасан байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг
 

Холбоотой мэдээ