"Billboard"-ын шагналуудыг рэпер Дрейк хамжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-05-22 15:49:30
НЬЮ-ЙОРК./TASS/. Канадын хөгжимчин, продюссер, жүжигчин Дрейк Billboard Music Awards хөгжмийн шагналыг нэг дор 13 номинацид хүртсэнээр дээд амжилт тогтоолоо. 

Өдгөө 30 настай тэрбээр туршлагатай өрсөлдөгч Адель, Бейонсе, Жастин Бибер нарыг ардаа орхин “Шилдэг жүжигчин” гэсэн гол ангилалд ялагч болсон байна. "Billboard" сэтгүүлийн шагналын эзнийг ням гарагийн үдэш Невада муж улсын Лас-Вегас хотод болсон ёслолын үеэр тодруулжээ.

Репэр Дрейк хамгийн их нэр хүндтэй шагналуудыг бүгдийг нь авсан байна. Тэрбээр “Шилдэг дуучин”, “Billboard 200-ын шилдэг жүжигчин”, “Billboard 100”-ын шилдэг дуучин”-аар тодорлоо. Үүнээс гадна тэрбээр оны “Шилдэг рэпер” болсон бол түүний 2016 онд гаргасан “View” гэдэг дөрөвдэх цомог нь 10 долоо хоногийн турш Биллбордын жагсаалтыг тэргүүлж, “рэп стилийн шилдэг цомог”-оор шалгарчээ. 

"Billboard" сэтгүүлээс ивээн тэтгэж зохион байгуулдаг Billboard Music Awards ёслол нь “Грэмми”, “American Music Awards”-тай эн зэрэгцэх Америкийн дуу хөгжмийн салбарын хамгийн том шагналуудын нэг юм.

Тус шагналд нэр дэвших бүтээлүүд болон уран бүтээлчдийг цомог болон дижитал зохиомжийн борлуулалт, интернэт дэх захиалга, хандалт, радиогоор нэвтрүүлсэн байдал, жүжигчдийн аялан тоглолт болон олон нийтийн үйл ажиллагаа зэрэг олон үзүүлэлтээр сонгон шалгаруулдаг байна. Эдгээр үзүүлэлтэд тус сэтгүүл бүтэн жилийн туршид ажиглалт хийдэг ажээ. Энэ оны хувьд уг шагналыг 2016 оны 3 дугаар сарын 18-наас 2017 оны 3 дугаар сарын 16 хүртэлх хугацаан дахь уран бүтээлчдийн үйл ажиллагааг хамруулан олгосон байна.
О.Барс 
 

Холбоотой мэдээ