Хэнтий аймагт хээрийн сургалт дадлагын төвийн шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-19 13:13:19
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөр, Цагдаагийн газрын даргын, Цагдаагийн ерөнхий газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан Хэнтий аймгийн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хээрийн сургалт дадлагын төв барих ажлын эхлэл тавигдлаа. 

Дадлагын төвийн шавыг тавих ёслолын ажиллагаанд тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, аймгийн Прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Одгэрэл, Тагнуулын хэлтсийн дарга хурандаа Д.Төгсөө, Засаг даргын Тамгын газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга, Цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн дарга, дэд хурандаа Д.Дангаасүрэн тэргүүтэй төлөөлөгч, Цагдаагийн газрын алба хаагчид оролцлоо. Мөн энэ үеэр Гүндүгаварлин хийдийн Да лам Ч.Гомбосүх хүрэлцэн ирж, газар ус аргадах ном айлдсан юм.

Тус дадлагын төв нь 11х11 метрийн өргөнтэй барилга болон бусад жижиг барилгуудаас бүрдэх бөгөөд 100 гаруй сая төгрөгийн төсвөөр баригдах энэхүү байгууламжийг 2017 ондоо багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

 Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ