"Энэрэхүйн үйлстэнүүд" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-17 22:42:37
Хэнтий /МОНЦАМЭ/ "Хэнтийн мэдээ" сонины редакц Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албатай хамтран Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан "Энэрэхүйн үйлстэнүүд" сэтгүүлийн шинэхэн дугаараа гаргалаа.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албанд 141 сувилагч, тусгай мэргэжилтэн ажилладаг. Үүнээс арга зүйч-1, ахлах сувилагч-14, сувилагч -98, эх баригч-12, бага эмч-4,  дүн бүртгэгч -3, халдваргүйтгэлийн  ажилтан-4, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч-2, дүрс оношлогооны техникч-2, эм найруулагч-3, лаборонт-12 ажиллаж байна. Нийт ажиллагсдаас магистр-2, бакалавр-52, дипломын-87, мэргэжлийн ахлах зэрэгтэй-40, тэргүүлэх зэрэгтэй-13 хүн байна. 2013 онд сувилахуйн 3D баг нь ажил мэргэжлийн бүсийн уралдаанд дэд байр, улсын уралдаанд тэргүүн байр эзэлж, эгнээнээсээ Монгол Улсын шилдэг сувилагч төрүүлэн гаргасан шилдэг хамт олон юм. Сувилахуйн алба нь 2017-2020 онд Үйлчлүүлэгчдэд ээлтэй, нээлттэй, эрх тэгш байх, Ёс зүйтэй, хариуцлагатай, мэдрэмжтэй байх, Өндөр ур чадвартай, мэргэшсэн байх, Чанартай хүртээмжтэй, цогц байх, Сайн харилцаа холбоо, түншлэлтэй байх гэсэн зармыг браимталж ажиллах юм.

2017 онд “Миний мэргэжил, миний хамт олон гэсэн чин сэтгэлээр ажиллацгаая”  уриан дор олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа аж. Мөн сувилагч, тусгай мэргэжилтний ёс зүй, хандлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, сувилахуйн тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, сувилагч, тусгай мэргэжилтний нэр хүндийг өндөрт өргөх зорилго тавин ажиллаж байна.

Тус хамт олон хэвтэн эмчлүүлэгчид болон поликлиникээр үйлчлүүлж буй иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай хүргэж, мэдлэг дадлыг нь дээшлүүлэн зөвлөн туслахаас  гадна, 2017 оныг НЭМ-ийг дэмжих жил, ОУ-ын Сувилагчдын өдрийг “Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний  чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ.

Үүнтэй холбогдуулан үйл ажиллагааны төлөвлөгөө гарган 45 хоногийн аян зарлаж, “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг  албан байгууллага, өрхийн эмнэлэг, олон нийтийн үйлчилгээний газар,  зорилтот бүлэгт чиглүүлэн явуулж байна. Мөн өрх, багтай хамтран хөнгөвчлөх эмчилгээтэй болон удаан хугацаанд хэвтрийн байгаа хүмүүсийг сонгон гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж, сэтгэл санааны болон эд материалын тусламжийг үзүүлжээ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ