Сонгогчид М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын төлөө саналаа өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 16 цагт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг албан ёсоор зарлалаа.
Ингэснээр иргэд сонгогчид ирэх сарын 29-нд болох сонгуулиар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нарын төлөө санал өгөх нь тодорхой болов.
Эдгээр нэр дэвшигчид үүгээр хандивын дансаа нээх бололцоотой болж байгаа ба хуулийн этгээд 15 сая, иргэн бол 3 сая хүртэлх төгрөгийг хандивлаж болох юм. Хэрэв хуулийн бус хандив орж ирсэн бол тухайн байгууллага руу нь шилжүүлсэн байх ёстой.

Тодруулбал, нэр дэвшигч нь намын өөрийн хөрөнгөөс гаргаж байгаа болон хувиасаа гаргаж буй санхүүжилт, хандиваар сонгуулиа явуулна.
Хэвлэлийн бага хурлын үеэр Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлагууд ирэх сарын 10-11-нд хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ саналыг авна гэдгийг онцолсон бөгөөд Дипломат төлөөлөгчийн газартаа хандаж бүртгүүлэх ёстой гэдгийг уламжиллаа.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал