С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/ МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар өчигдөр СЕХ-нд бүртгүүллээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх аж.
СЕХ нь түүний өмнө тус намаас нэр дэвшигч Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэж үзсэн тул Бага чуулганаас С.Ганбаатарын нэрийг тодруулсан байна.
Б.Туул