УИХ-ын Тамгийн газар 1.506 сая төгрөгийн төсвийн хэмнэлт гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэв.
2016 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийсэн юм. Тамгын газар нь 2016 онд УИХ-ын чуулганы 70 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын 251 удаагийн, дэд хороодын 11 удаагийн хуралдаанаар 1102 хууль, УИХ-ын 156 тогтоолын төсөл хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллажээ. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэх ажлын бэлтгэлийг хангаж, бие даасан 287 хууль, 125 тогтоолын эцсийн найруулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан ёсчлуулсан байна.
УИХ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд гадаадад 8, дотоодод 10 удаагийн айлчлалыг зохион байгуулж, санхүүгийн хүрээнд 2016 онд 1.502,6 сая төгрөгийн төсвийн хэмнэлт гаргаснаа тайлагнаж байв.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Батзориг, Н.Цэрэнбат, Н.Энхболд нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд Байнгын хорооноос тогтоол гаргаж Тамгын газарт зарим чиглэл өгөхөөр тогтлоо.

Н.Туяа