Нэр дэвшигчийг зарлах эцсийн хугацаа маргааш дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-16 15:47:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг зарлах эцсийн хугацаа маргааш дуусна.

Одоогийн байдлаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг Сонгуулийн Ерөнхий хороо албан ёсоор бүртгээд буй. Харин МАХН-аас хэнийг нэр дэвшүүлж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.

Тодруулбал, сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор нийт нэр дэвшигчийг улс даяар зарлахаар хуульчилсан. Үүний дараа буюу энэ сарын 27-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах арга хэмжээ болох юм.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал 
Холбоотой мэдээ