NOTS үйлдвэрт гарсан галыг бүрэн унтрааж аюулгүй болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-05-15 17:55:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний урдах NOTS хөөсөнцөр сэндвич хавтангийн үйлдвэрт гарсан галын тархалтыг гал сөнөөгчид бүрэн унтрааж аюулгүй болгосон байна.

Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах гурван  ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж тархалтыг зогсоосон бөгөөд түймрийн улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Б.Туул
Холбоотой мэдээ