Тариалалтыг өнгөрсөн жилийнхээс 17 хувиар нэмэгдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-15 08:22:10
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг өнгөрсөн жил 96.256 га талбайд тариалалт хийсэн бол энэ жил өнгөрсөн жилийнхээс 17 хувиар нэмэгдүүлж нийт 112.957 га тариалалт хийнэ.

Өнөөдрийн тариалалтын явж 15 хувьтай явагдаж байна. Цаг агаар тогтуун байвал энэ хаврын тариалалтыг 6 дугаар сарын дунд гэхэд тариалалт дуусахаар төлөвлөжээ.


Аймаг энэ жил үр тариа 92645 га, төмс 5690 га, хүнсний ногоо 922 га, малын тэжээл 6500 га, тосны ургамал 7200 га-д тус тус тариална. Уринш боловсруулалтыг 100500 га талбайд боловсруулахаар хэрэгжилтийг ханган ажиллаж байна гэж Төв аймгийн ХХАА-н газраас мэдээлэв.
 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ