Монгол, Солонгосын эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-12 15:54:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс болон БНСУ-ын эмэгтэйчүүдийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/, БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Жу Тэ Им нар гарын үсэг зурсан юм. 

Санамж бичгийн хүрээнд эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалтыг хамтарсан болон солилцооны хэлбэрээр хийх, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгмийн хамгааллын асуудлаар туршлага солилцож, хоёр орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бусад байгууллагуудын харилцан туршлага солилцох уулзалт, сургалт, үзэсгэлэн, худалдааны арга хэмжээг зохион байгуулахаар харилцан тохиролцож, хамтран ажиллахаар боллоо.
Б.Туул
 
 
Холбоотой мэдээ