Хууль бус үр хөндөлтийг бууруулах ажлыг төлөвлөгөөтэй хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эрүүл мэндийн сайдын А/183 тушаалаар баталсан "Хууль бус үр хөндөлтийг бууруулах” Олон талт ажлын хэсэг хуралдаж, өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болох хууль бус үр хөндлөлтийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулжээ.
Олон талт ажлын хэсгийн хурлыг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал удирдаж ЦЕГ, ЭМЯ-ны эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, ЭХЭМҮТ, НЭМҮТ, НЭМГ, МХЕГ, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн холбогдох албан тушаалтан, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Уг хурлаар үр хөндөх ажилбар хийж буй Монгол Улсын ЭМБ-д мөрдөгддөг стандарт “Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ”-г хэрэгжүүлнэ. Мөн Эрүүл мэндийн сайдын “Үр хөндөлтийг зохицуулах журмыг батлах тухай” тушаалын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, үр хөндөх эмийг эмийн сан, зах дээр зарж байгаа эсэхэд хяналт тавих, иргэдийн дунд үр хөндөлтийн хор уршиг хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн арга хэрэгслийг сурталчилах, нийгмийн сүлжээгээр олон нийтэд түгээх үйл ажиллагааг идэвхжүүлэн, мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх ажлыг төлөвлөжээ.
Ажлын хэсгийн гишүүд гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг тогтмол зохион байгуулах юм. Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед ОУБ-уудаас жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслээр хангах талаар хүсэлт тавьж шийдвэрлэхийг онцоллоо.
Хурлын төгсгөлд төр засгаас залуу гэр бүлийг дэмжсэн бодлогын дэмжлэгт орчинг бүрдүүлж, залуучуудыг гадаад руу ажиллахаар явахад гэр бүлтэй нь хамт явуулдаг болох, үр хөндөлтөд хүргэж буй нийгмийн эрсдэлт хүчин зүйлс болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалт зэрэгт анхаарч, тодорхой чиглэсэн ажлыг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатайг ажлын хэсгийн гишүүд санал нэг дэмжлээ.

Д.Өлзий