Афганистаны өмнөд нутагт 50 гаруй босогчийг устгажээ

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2017-05-09 11:33:07
МОСКВА. /Sputnik/. Өмнөд Афганистаны Пактия мужид удаа дараа агаарын цохилт өгөх явцад 50 гаруй босогчийг устгасан байна.

Гадаадын нисэх онгоц Пактия мужийн хил орчмын бүсэд цохилт өгч Данд Ав Патан дүүрэгт байрлаж байсан 40 зэвсэгт этгээдийг устгасан талаар мужийн цагдаагийн дарга мэдээлснийг "TOLO" мэдээллийн суваг даваа гарагт уламжилжээ. 

Агаарын дайралтанд энгийн иргэд өртөөгүй байна.

Афганистан улсад сүүлийн хэдэн арван жилийн турш байдал тогтворгүй байгаа бөгөөд засгийн газрын цэргүүд "Лалын улс", "Талибан" зэрэг террорист бүлэглэлүүдтэй тулалдсаар байгаа юм. 
Х.Сарнай 


 


Холбоотой мэдээ