Д.Марадона АНЭУ-ын “Аль-Фужейра” багийг дасгалжуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-05-08 14:25:28
Буэнос-Айрес. /Xinhua/. Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона Арабын Нэгдсэн Эмирт Улсын/АНЭУ/  “Аль-Фужейра” багийн дасгалжуулагч болжээ.

Өдгөө 54 настай тэрбээр өнгөрсөн амралтын өдөр фэйсбүүк хуудсаараа энэ тухай мэдэгдсэн байна.

1986 оны дэлхийн аварга Д.Марадона 2012 онд АНЭУ-ын “Аль-Васл” клубын дасгалжуулагчийн ажлаас халагдсанаасаа хойш анх удаагаа дасгалжуулагчаар ажиллах гэж байгаа нь энэ юм.
 
Мөн нэг сар хүрэхгүй хугацааны өмнө Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаас халагдсан Эдгардо Бауза АНЭУ-ын шигшээ багийн дасгалжуулагч болно гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр тархаж байна.
 
Махди Али АНЭУ-ын шигшээ багийн дасгалжуулагчаар бараг таван жил ажилласны эцэст энэ оны гуравдугаар сард ажлаа өгсөн юм.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ