“Зэлтэрийн зам” ХХК үйлчилгээгээ өргөжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-01 13:38:39
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Урин дулаан цаг болж буйтай холбогдуулан хот хооронд зорчих иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгддэг. Үүнтэй уялдуулан Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг орон нутагт үзүүлдэг “Зэлтэрийн зам” ХХК-иас үйлчилгээгээ өргөжүүлэн иргэдийг ая тухтай нөхцөлөөр ханган аялах таатай боломжийг нэмэгдүүлэхээр үйлчилгээндээ давтамж нэмжээ.
Тодруулбал Алтанбулаг-Сүхбаатар-Улаанбаатар-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд давтамжаа нэмэгдүүлэн Сүхбаатараас өглөө 08.00 цаг, өдөр 12.00 цаг, орой 17.00 цагуудад, Улаанбаатараас өглөө 11.30 цаг, өдөр 16.30 цаг, орой 19.30 цагуудаас Алтанбулагийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Дашрамд дуулгахад Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд 10 удаа зорчиж, тус компаниар үйлчлүүлсэн иргэнд нэг удаа үнэ төлбөргүй хоёр талдаа зорчих эрхээр шагнаж урамшуулах гэнэ. Энэхүү үйлчилгээг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ