Хүүхэддээ бахархан дуурайх ААВ, ЭЭЖ нь байя

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-01 11:26:13
Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн хэмжээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хүүхдийг ивээх сан, Эрдэнэбулган сумын 4-р баг хамтран эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийт, шийдвэр гаргагчдад хандан “Хүүхэддээ бахархан дуурайх аав, ээж нь байя” уоиан дор нэг сарын аян өрнүүлэх гэж байна.
 
Аяны хүрээнд хүүхэд хамгааллийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн сурталчилгаа мэдээллийг хүргэж, “Хүүхэд бүхэн инээж байг” сурагчдын жүжигчилсэн тоглолтыг хүргэж, төрийн байгууллага, аж ахуй нэгж, ТББ-уудын үйл ажиллагаанд хүүхэд, иргэдийг татан оролцуулах, тэдний үзэл бодлыг сонсож, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулна.

Аяны гол зорилго нь хүүхдээ зодож шийтгэхгүйгээр өсгөн хүмүүжүүлэх аргыг сурталчлах, улмаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад чиглэсэн бөгөөд хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 4-р сарын 30-ны өдөр Архангай аймаг болоод нийслэлийн гурван дүүрэгт зэрэг эхлүүллээ. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ