Завханд анхны “Эрчүүдийн холбоо” байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-01 11:12:44
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчүүд санаачлан “Завхан хийморь” эрчүүдийн холбоог аймгтаа анх удаа байгууллаа.
Тус холбоо нь эрчүүдийн эрх, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг хорт зуршлаас ангид байлгах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд томоохон үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах ажээ.  Холбооныхоо шинэ байрыг  билльярд, ширээний теннис, шатар, даам, дардас, хасаа харваа зэрэг спортын төрлүүдээр хичээллэхээр тохижуулжээ. Мөн ойрын хугацаанд гадна биеийн тамирын талбай болон чийрэгжүүлэлтийн танхимыг нээхээр төлөвлөсөн байна.
Архигүй хамт олон аяны хүрээнд  тус холбоо холбооны гишүүдийнхээ хорт зуршлыг зөв дадал, спортоор солих зорилго тавьжээ. Өнөөдрийн байдлаар тус холбоо 60 гаруй гишүүнтэй болоод байна.
Б.Мягмарсүрэн
 
Холбоотой мэдээ