9 суманд 7 сая төгрөгийн үнэ бүхий сурах бичгийг хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-24 13:06:11
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд “Бага боловсрол нөхөн олгох сургалтын багц сурах бичиг”-ийг турших ажил амжилттай явагдаж байна.
 
Бага ангиасаа  сургууль завсардсан болон огт сургуульд ороогүй хүүхдүүд, тэдний эцэг, эхэд зориулсан уг ажлыг 10 сумын Насан туршийн боловсролын нэгжээс үе шаттай зохион байгуулж байгаа юм.
Багц сурах бичиг нь ЕБС-ийн бага боловсролын цөм хөтөлбөртэй уялдсан, хүүхэд бүрийг хөгжүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн, багш, суралцагч, эцэг эхийн гуравласан холбоог сайжруулсан, гэрийн нөхцөлд судлахад тохиромжтой зэргээрээ давуу талтай аж.
Японы Хүүхдийг ивээх сангаас төсөлд хамрагдаагүй 9 суманд 7 сая төгрөгийн үнэ бүхий 475 ширхэг багц сурах бичгийг  хандивлаад байна. 
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ