Жилд 30-аад тонн ингэний ундаа борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-22 15:29:43
Баянхонгор /МОНЦАМЭ/. Урд хөршид болдог үзэсгэлэн худалдаануудад хамгийн эрэлттэй байдаг бүтээгдэхүүний нэг нь ингэний ундаа байдаг байна. Тодруулбал, ӨМӨЗО Альшаа аймаг, Цэхэ боомтод болдог "Алтан тооройн баяр", "Цагаан сар" зэрэг баярт зориулан жилд 2-3 удаа зохион явуулдаг үзэсгэлэн худалдаагаар ингэний ундаа жилд 25-30 тонн зарагддаг гэнэ.
Ингэний сүү, ундаа зэргийг Баянхонгор аймгийн Баянлиг, Богд, Шинэжинст сумдаас нийлүүлдэг бөгөөд аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж, гадагш гаргадаг байна. Ингэний сүү нь 940 ккал илчлэг чанартай 200 гаруй шимт бодисыг агуулдаг ба хүний биед 95-98 хувь шингэдэг аж.
Сонирхуулахад, Ингэний нэг литр сүү нь хүний биеийн хоногт шаардагдах хэрэгцээт кальци, фосфорыг 100 хувь, магни, кали, төмөр 50 хувь, натри 25 хувийг хангах боломжтой байдаг байна.
 
Б.Мөнхзул
Холбоотой мэдээ