Зохимжгүй үгтэй мэндчилгээ илгээснийхээ төлөө "Adidas" компани уучлал гуйжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭЛОНДОН. /BBC/. Германы спортын загварын гутал үйлдвэрлэгч “Adidas” компани жил тутмын Бостоны марафон гүйлтэд оролцсон тамирчдаас уучлал гуйжээ.
Тус компани тамирчдад баяр хүргэхдээ зохисгүй алдаа гаргасан гэж хүмүүс үзэх болжээ. “Баяр хүргэе, та бүхэн Бостоны марафоныг даван туулж чадлаа” гэж уг захидалд бичсэн байжээ.
"Adidas" компанийн энэ мэндчилгээ нийгмийн сүлжээнд маш хурдан тархаж, хэрэглэгчдийн зүгээс шүүмжлэлийн давалгааг үүсгэжээ. 2013 оны 4 дүгээр сард болсон марафон гүйлтийн үеэр дэлбэрэлтэнд өртсөн хүмүүсийг уй гашууг мартахгүй байхыг хэрэглэгчид тус компанид сануулсан байна. Үүний дараа "Adidas" компани мэндчилгээний үгээ буруу сонгосныхоо төлөө уучлал гуйжээ.
“Бид их харамсч байна. Үнэнийг хэлэхэд бид мягмарт гарагт илгээсэн энэ захидлын үгэнд төдийлөн ач холбогдол өгөөгүй юм. Ийм алдаа гаргасандаа бид сэтгэлийн гүнээс уучлал гуйж байна” гэж "Adidas" компанийн нийгмийн сүлжээнд байрлуулсан мэдэгдэлд дурджээ.
2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Бостоны марафоны барианы газарт хоёр удаа дэлбэрэлт болсон билээ.Энэхүү халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, 260 гаруй хүн шархаджээ. Дэлбэрэлтийг Дагестанаас ирсэн ах дүү Тамерлан, Жохар Царнаев нар зохион байгуулсан нь хожим тодорхой болсон юм.
Тамерлан Царнаев хэргийн газарт цагдаа нартай буудалцах үеэр амиа алдсан бол Жохар 2015 онд цаазын ялаар шийтгүүлжээ.
О.Барс