Эмэгтэйчүүд, хүүхдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхэд бүх хүчээ дайчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх Нийслэлийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/ өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд V чуулганаа хийлээ.
НАМЭХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг чуулганыг нээж үг хэлэхдээ “Таван жилийн хугацаанд холбооны үйл ажиллагаа амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Бид өмнөх IV чуулганаас нийслэлийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ нэмэгдүүлж, нийгэмд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах эрхэм зорилготой ажиллан холбооныхоо брэнд бүхий ажлуудыг нийгэмд хүргэж чадсан. Бүх шатны идэвхтэн сонгуультнуудын нөр их хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр ээлжит чуулган ялалт, амжилтаар дүүрэн уур амьсгал дунд өрнөж байна.
УИХ-д суудалтай 13 эмэгтэй гишүүний 12 нь МАН-аас, НИТХ-ын есөн эмэгтэйн зургаа нь МАН-аас сонгогдсон. Бидэнд хийсэн ажил их ч цаашид хийх ажил нөр их бий. Өнөөгийн хүндрэл бэрхшээлийг бид давж, намын мөрийн хөтөлбөр, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдэд чиглэсэн бодлого шийдвэрээ хэрэгжүүлэхэд НАМЭХ бүх хүчээ дайчлан ажиллах ёстой” гэв.
Уг чуулганаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ, боловсролын чанар зэрэг айл өрх бүрт тулгамдаж буй халуун сэдвээр хэлэлцэж, нийслэл, дүүргийн бүх шатанд эдгээр асуудлыг дараагийн гурван жилд цаашлаад 30 жилд шийдэх алхам гарган ажиллах ёстой гэдэгт санал нэгдлээ.
Чуулганд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Оюундарь, Н.Амарзаяа, А.Ундраа болон нийслэлийн есөн дүүргийн 200 гаруй шилдэг эмэгтэйчүүд оролцож санал бодлоо хуваалцав.

Б.Туул