Хүчтэй хар салхины эрч суларчээ

Дэлхийд | Байгаль орчин
jargal@montsame.mn
2015-10-24 13:52:13

МЕХИКО. /RIA Novosti/. Мексикийн эрэг хавьд хэдэн цагийн өмнө дэгдсэн түүхэн дэх хамгийн хүчтэй хар салхи болох "Патрисия"-гийн эрч дөрөв дэх ангилалд хүрч суларсан тухай АНУ-ын Хар салхийг ажиглах төв мэдээлжээ.

Хар салхи хуурай газарт гарах үед эрч нь хамгийн сүйтгэлт буюу тав дахь ангилалд хүрч, салхины хурд цагт 325 метрт хүрсэн байна.

Одоогийн байдлаар хар салхины хурд цагт 215 км байгаа аж. Гурван цагийн дараа "Патрисия"-гийн эрч гурав дахь ангилалд хүрч суларч магадгүй гэж цаг уурчид мэдээлжээ.

Мексикийн эрх баригчид болгоомжилж байсан хэдий ч одоогоор байгалийн гамшгаас их хэмжээний хохирол учраагүй бөгөөд хүний амь эрсдээгүй байна. Халиско мужийн захирагчийн хэлснээр, "Патрисия"-гаас түр хоргодох байруудад 6300 хүнийг байрлуулжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ