Канадын дэмжлэгтэй эрдэс баялгийн салбарын менежментийг сайжруулах төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-20 11:57:08
Дорнод /МОНЦАМЭ/. Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр манай улсын эрдэс баялгийн салбарын менежментийг сайжруулах 11 сая ам.долларын өртөгтэй Мерит төслийг хэрэгжүүлэхээр болсны нэгэнд Дорнод аймаг бaгтжээ. Дээрх төсөл 6 жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэ төсөлд хамтран ажиллах гэрээнд аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, холбогдох бусад удирдлагууд болон төслийн захирал Сэнди Фир энэ сарын 19-ны өдөр гарын үсэг зурсан байна.
Төрийн голлох байгууллагуудын үр дүнтэй бодлого боловсруулалт болон түүний хэрэгжилтийг хангах, олборлох салбарын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гол оролцогч талуудтай харьцах харилцааг орон нутгийн болон бүс нутгийн түвшинд сайжруулах, олборлох үйлдвэрлэлийг дэмжиж, хоёр сургалтын байгууллагад ур чадвар олгох, шилдэг туршлагыг хэрэгжүүлэх, техникийн чадавхийг бэхжүүлэхэд нь туслах зэрэг үндсэн чадавхийг сайжруулах зорилготой гэдгээ төслийнхөн хэлж байна.  
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ